Showing posts with label Танин мэдэхүй. Show all posts
Showing posts with label Танин мэдэхүй. Show all posts

Tuesday, April 19, 2011

Чингисийн онгоныг Интернетээр хайлгаж байна

 Нэт ухаж байсан чинь нэг ийм сонирхолтой мэдээ оллоо. Та бүхэн уншаад сэтгэгдлээ үлдээхээ мартваа. 

Тэд бидний тухай
Өршөөл үгүй байлдан дагуулагч, асар өргөн уудам нутаг дэвсгэртэй Монголын эзэнт улсын анхны хааныг 800 орчим жилийн өмнө тус улсын хойд нутагт хөдөөлүүлсэн гэж түүхэн эх сурвалжуудад өгүүлсэн байдаг.
Гэхдээ олон жилийн турш эрдэмтэд их хааны шарилыг олох гээд чадалгүй, бүр энэ зорилтоосоо ухарчээ. Монгол Улс хайгуул шинжилгээ хийгээгүй, онгон зэлүүд  асар өргөн уудам газар нутагтай учраас судлаачдын аялал маш хүндрэлтэй болдог.
Аз болоход, АНУ-ын Калифорнийн их сургуулийн судлаач Альберт Линий дэлхийн өнцөг булан бүрт орших 8300 гаруй мэргэжил нэгт нөхөд нь түүний эрдэм шинжилгээний “Хаадын хөндий” /Valley of the Khans Project/ төсөлд тусалж байна. Чингис хаан, түүний үр садын шарил, тэрчлэн Монголын эртний бусад олдворыг эрж олох зорилгыг төсөл өмнөө тавьжээ.

Монгол залуучуудын эрхэмлэх 9 зүйл

За хүний өөрийн гэлтгүй хаа ч газар амьдарч ямарч ажил хөдөлмөр эхрхэлж байсан хүн бүрийг дотроо бодож тунгааж явахад илүүдэхгүй гэж орууллаа шүү.

Би туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэн харах үед харамсах зүйл гарахгүй байхаар амьдарна. Ингэхийн тулд:

1. Би өөрийн авьяас билгийг нээн илрүүлж нийгэмд зөв байр суурь олно.

2. Би өөрийн бие бялдрыг хөгжүүлж "Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг зарчмыг мөрдлөг болгоно.

3. Би өөрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэн хөгжүүлж, мэдээллийг чадварлаг ашиглан эд баялгийг бий болгоно.

4. Би өөрийн иргэний эрх, эрх чөлөөг хамгаалан зогсож, ардчилал, хууль ёсны төлөө тэмцэж амьдарч буй нийгмээ жаргалтай шударга байлгахын төлөө байна.

5. Би өөрөө өөрийгөө, гэр бүлээ тэжээх чадвартай байж айл гэрийн хийморь лундааг эрхэмлэн явна.

6. Ахмадын өмнө өртэй, хойчийн өмнө үүрэгтэй гурван цагийн хэлхээс бид дутагдах гачигдахгүй, зовлонгүй жаргалтай, ариун гэр бүлийг буй болгон авч явна.

7. Эртний түүхт тусгаар Монголын голомтыг сахигч бид бие биедээ нөхөр байж эх орноо хөгжүүлнэ, баяжуулна, хүчирхэг болгоно.

8. Соёл иргэншилт хүн төрөлхтний тасархай бид бусдыг хүндэтгэж, бусдаар хүндлүүлнэ, хүмүүнлэг бүрийг өөрийгөө гэж үзнэ.

9. Байгаль эхийн бүтээгдэхүүн бид байгаль орчиндоо зохицон амьдарна. Би энэхүү эрмэлзлийг биелүүлж энэ дэлхийд мөрөө үлдээж чадваас хэн ч намайг үл дурсана.

Эх сурвалж: Он-толь.com

Monday, April 18, 2011

Мөнгөн тэмдэгт


Мөнгөн тэмдэгт бол Монгол улсын тусгаар тогтнолын нэг баталгаа мөн. Монгол туургатан дээр үеэс мөнгөн тэмдэгтийг хэрэглэж байв. Жишээ нь: Хүннү нар ХТӨ III зууны үед "Зүүн үзүүрт хутган мөнгө" Чингэс хаан 1206 онд Монголын тулгар төр улсыг байгуулж дараа нь мөнгөн зоосыг цутган гаргасан нь "Морь унаж сэлэм барьсан хүний хөрөгтэй зоос" байв. Чингэс хаан зарлиг буулган Афганистанд нүүрэн талдаа "үнэн өлзийт ерөнхий өрлөг жанжин" нөгөө талдаа "Туйлын дээд Чингэс хаан" хэмээсэн араб үгтэй мөнгөн зоосыг цутгуулан гүйлгээнд оруулсан байна. 1226-1227 онд "Мөнгө Чингэс" "Чингэс хаан" гэсэн үсэгтэй "Сүхэс" нэртэй олон төрлийн мөнгөн зоосыг гаргажээ.
Улаан гахай жил буюу амьдралынхаа сүүлчийн жилд анх удаа цаасан мөнгө хэвлэн гаргажээ. Түүнийг залгамжлагчид, хөвгүүд нь хаан эцгийн гэрээсэлсэн ёсоор захирч байсан улс орныхоо дотор таваар мөнгийг цаашид боловсруулан хөгжүүлсээр иржээ. 1236 оны 1 сараас эхлэн Өгөөдэй хааны зарлигаар 1 нэгж нь 1 лан мөнгөтэй тэнцэх ханштай 5 түмэн нэгж цаасан мөнгийг хэвлэн гаргажээ. 1251 онд Мөнх хаан шинэ цаасан тэмдэгт гаргажээ. Ардын хувьсгалын өмнө манайд мөнгөний оронд таван хошуу мал, хадаг цай, арьс шир, цагаан мөнгө зэрэг эд бараа, Орос, Хятад, Америк, Англи улсын мөнгөн тэмдэгт бутархай мөнгийг худалдаа наймаанд хэрэглэж байв.
1924-6-2нд үндэсний банк байгуулж, улмаар үндэсний мөнгөн тэмдгийг бий болгож түүнийгээ "төгрөг" гэж нэрлэжээ. 1925-12-9нд 200 100 төгрөгийг гүйлгээнд гаргажээ. 1955 онд бүх бичиг тоог Кирилл үсгээр хэвлэж, 3 төгрөгийн дэвсгэртийг гаргах болов. 1966 онд төгрөгийн ханшийг өөрчлөхгүйгээр дэвсгэрт бүрийн хэмжээнд хэрэглэхэд тохиромжтой болгон жижгэрүүлж, өнгө зураг урлалыг нь өөрчилсөн. 1992 оноос өмнө гүйлгээнд хэрэглэж байсан төгрөгийг гүйлгээнээс гаргав. Харин зоосон мөнгийг 1925, 1937, 1945, 1959, 1970 онд үйлдвэрлэн гаргав. 1990-д оноос хойш мөнгөн тэмдэгтийг дэлхийн хэмжээнд хүргэхийн тулд шинэчлэв. Шинээр 1-т, 10-т, 20-т, Сүхбаатарын зурагтай 100-т, Чингэс хааны зурагтай 500-т, 1000-т 5000-т, 10000-т, 20000-тыг гаргаж 20, 50, 100, 200-тын зоосон мөнгийг гүйлгээнд гаргав.