Алба мэдэхгүй ноён улсын чөтгөр
Ааш муутай хүн аяны чөтгөр
Амин хувийн ашиг, өвсний шүүдэртэй адил
Ард олны ашиг өндөр уултай адил
Ард түмэнд мөхөл байдаггүй
Ажил тэмцэлд хязгаар байдаггүй
Аз жаргалд төгсгөл байдаггүй
Аж амьдралд дуусгал байдаггүй
Барын сүүл болохоор
Батганы толгой бол
Баян хүн бачтай,
Ядуу хүн хочтой
Баян хүний гарнаас юм авах
Барсын амнаас мах авахтай адил
Би гэсэн ганцаараа
Бид гэсэн олуулаа
Бусдын эрхээр жаргахаар
Өөрийн эрхээр зов
Мандах төрийн сайд түшмэл өөрийн эндүүг илэрхийлэн үзүүлнэ.
Муудах төрийн сайд түшмэл өөрийн ялыг баллаж далдална.
Нуур амар бол нугас амар
Олны хүч эвэндээ, олсны хүч эрчиндээ
Өвөл хавар хоёр зундаа хавчаад
Өнгө мөнгө хоёр хуулиа хавчаад
Сүүгүй хонь холбоонд дуртай
Сүжиггүй лам хуралд дуртай
Төрийн нуруу төвшин бол
Түмний нуруу амар
Ургамлын сүр цэцгэндээ
Улсын сүр цэрэгтээ
Уриалах дуунд нь уухай болж
Унах моринд нь ташуур болж
Учир үл мэдэх ноён болсноос
Учир мэдэх боол болсон нь дээр
Хар хэрээ улай дээр цуглана
Хаад ноёд хахууль дээр цуглана
Хувраг номоороо мэхэлдэг
Худалдаачид наймаагаараа малждаг
Хууль нь гууль болдог
Цааз нь цаас болдог
Хүний мэдлээр хүрд эргүүлэхээр
Өөрийн эрхээр бул эргүүл
Хүний эрхээр тос ууснаас
Өөрийн эрхээр ус уусан нь дээр
Хэлэн дээр нь гичэр тавьж
Шилэн дээр нь хутга тавих
Ямаан толгой ямбанд зохихгүй
Янтгар хатан зарга шүүхгүй
Тэмээн толгой тэвшинд багтахгүй
Тонтгор хатан зарга шүүхгүй
Ааш муутай хүн аяны чөтгөр
Амин хувийн ашиг, өвсний шүүдэртэй адил
Ард олны ашиг өндөр уултай адил
Ард түмэнд мөхөл байдаггүй
Ажил тэмцэлд хязгаар байдаггүй
Аз жаргалд төгсгөл байдаггүй
Аж амьдралд дуусгал байдаггүй
Барын сүүл болохоор
Батганы толгой бол
Баян хүн бачтай,
Ядуу хүн хочтой
Баян хүний гарнаас юм авах
Барсын амнаас мах авахтай адил
Би гэсэн ганцаараа
Бид гэсэн олуулаа
Бусдын эрхээр жаргахаар
Өөрийн эрхээр зов
Мандах төрийн сайд түшмэл өөрийн эндүүг илэрхийлэн үзүүлнэ.
Муудах төрийн сайд түшмэл өөрийн ялыг баллаж далдална.
Нуур амар бол нугас амар
Олны хүч эвэндээ, олсны хүч эрчиндээ
Өвөл хавар хоёр зундаа хавчаад
Өнгө мөнгө хоёр хуулиа хавчаад
Сүүгүй хонь холбоонд дуртай
Сүжиггүй лам хуралд дуртай
Төрийн нуруу төвшин бол
Түмний нуруу амар
Ургамлын сүр цэцгэндээ
Улсын сүр цэрэгтээ
Уриалах дуунд нь уухай болж
Унах моринд нь ташуур болж
Учир үл мэдэх ноён болсноос
Учир мэдэх боол болсон нь дээр
Хар хэрээ улай дээр цуглана
Хаад ноёд хахууль дээр цуглана
Хувраг номоороо мэхэлдэг
Худалдаачид наймаагаараа малждаг
Хууль нь гууль болдог
Цааз нь цаас болдог
Хүний мэдлээр хүрд эргүүлэхээр
Өөрийн эрхээр бул эргүүл
Хүний эрхээр тос ууснаас
Өөрийн эрхээр ус уусан нь дээр
Хэлэн дээр нь гичэр тавьж
Шилэн дээр нь хутга тавих
Ямаан толгой ямбанд зохихгүй
Янтгар хатан зарга шүүхгүй
Тэмээн толгой тэвшинд багтахгүй
Тонтгор хатан зарга шүүхгүй
Эх сурвалж Он-Толь.com
he he yostoi saihan helsen bn shuu
ReplyDelete