Нэт ухаж байсан чинь нэг ийм сонирхолтой мэдээ оллоо. Та бүхэн уншаад сэтгэгдлээ үлдээхээ мартваа.
Тэд бидний тухай
Өршөөл үгүй байлдан дагуулагч, асар өргөн уудам нутаг дэвсгэртэй Монголын эзэнт улсын анхны хааныг 800 орчим жилийн өмнө тус улсын хойд нутагт хөдөөлүүлсэн гэж түүхэн эх сурвалжуудад өгүүлсэн байдаг.
Гэхдээ олон жилийн турш эрдэмтэд их хааны шарилыг олох гээд чадалгүй, бүр энэ зорилтоосоо ухарчээ. Монгол Улс хайгуул шинжилгээ хийгээгүй, онгон зэлүүд асар өргөн уудам газар нутагтай учраас судлаачдын аялал маш хүндрэлтэй болдог.
Аз болоход, АНУ-ын Калифорнийн их сургуулийн судлаач Альберт Линий дэлхийн өнцөг булан бүрт орших 8300 гаруй мэргэжил нэгт нөхөд нь түүний эрдэм шинжилгээний “Хаадын хөндий” /Valley of the Khans Project/ төсөлд тусалж байна. Чингис хаан, түүний үр садын шарил, тэрчлэн Монголын эртний бусад олдворыг эрж олох зорилгыг төсөл өмнөө тавьжээ.
Лин, түүний нөхөд Америкийн Үндэсний газар зүйн нийгэмлэгтэй /National Geographic / хамтран байгуулсан “Хээрийн хайгуул шинжилгээ: Монгол Улс” / Field Expedition Mongolia/ веб-сайтаар дамжуулан сайн дурынхан өндөр нарийвчлалтайгаар, хиймэл дагуулаас авсан, Монголын нутаг дэвсгэрийг харуулсан 85 мянган дүрсийг “шигшихэд” тусалж байна.
Сайн дурынхныг шинжилгээний ангийн сайтад орох болгонд тэдэнд тэдгээр дүрсийн заримыг үзүүлдэг аж. Онлайн-программ сайн дурынханд онцгой объектуудыг хэрхэн хайх, зам харгуй, гол мөрөн, орчин үеийн барилга байгууламж эсвэл эртний барилга байгууламжийг яаж тэмдэглэх зааварчилгааг өгдөг байна. Сайн дурынхан зургийн хэмжээ хязгаарыг ихэсгэж, эсвэл багасгаж болохын сацуу тэмдэглэгээ хийж болно.
Ажиглалт хийх явцад харагдсан онцгой зүйлсээ сайн дурынхан тэмдэглэдэг байна. “Компьютерийн харж чадахгүйг хүн хардаг” гэсэн тайлбарыг Лин өгчээ.
“Компьютер “хачин этгээд зүйлсийг” олж чадахгүй, гэхдээ хүний тархинаас асуухдаа “хачин” зүйлс нь бидний хайж байгаа зүйл гэдгийг хэлэх шаардлага байдаггүй. Чухам тэр хачин зүйлс археологийн чухал олдвор байж болох юм” гэж Вашингтон Пост сонинд эрдэмтэн хэлсэн байна.
Өнгөрсөн зун Лин нөхдийн хамт Монголд очиж, онлайн-сайн дурынхны тэмдэглэсэн газруудыг үзжээ. Тэдгээр нь “эртний барилга байгууламж” эсвэл “өөр зүйл” гэсэн маш олон тэмдэглэгээ байсан юм. Эрэл хайгуул хийхэд байршил тогтоох Жи-Пи-Эс төхөөрөг мэргэжилтнүүдэд тус болсон байна.
“Бид энэ бүгдийг шалгахын тулд мориор явахдаа явж, нисдэг тэргээр нисч байлаа. Тэмдэглэгээ бүр, тэр дундаа олон хүний давхцуулан тэмдэглэсэн “цэг” бидэнд онцгой ач холбогдолтой байдаг” гэж Альбер Лин ярьсан байна.
Үүн шиг төслүүд “иргэний шинжлэх ухаанд” шинэ эргэлт болдог. Энэ шинжлэх ухаанд шинэ технологи /их олон хүн үр ашигтай хэрэглэж байгаа тохиолдолд/ эрдэм шинжилгээний ажлыг түргэтгэж, зардлыг багасгаж, үр ашгийг нэмэгдүүлэхэд тус болно.
Заримдаа онлайн-сайн дурынхан хиймэл дагуулын гэрэл зурагт гарсан сүрэг хонийг “эртний барилга байгууламж” гэж тэмдэглэн судлаачдын гайхлыг төрүүлдэг. Тэрчлэн жишээлбэл, 3000 жилийн настай хүрлийн үеийн шарил, өвс ургамлаар хучигдсан өргөн уудам талд нуугдсан том хотууд болон эртний чулуун тогтцуудыг тодорхой сайн заасан нь ч байдаг.
“Тэр болгоныг морь унаж яваад олоход бэрх, харин сансраас авсан зургаас бид хамгийн сэжиг бүхий хэлбэр хэмжээтэйг нь харах боломжтой” гэж Лин хэлсэн байна.
Хэдийгээр мэргэжлийн эрдэмтэд сонирхогчидтой 10-аад жил хамтран ажиллаж байгаа ч, нийгмийн сүлжээ болон Интернэт хэзээ ч байгаагүй ахиц дэвшил гаргахад хүргэж байна.
“Бид хүмүүст үнэ хөлсгүйгээр ажиллах урам зоригийг өгч чадсан. Яаж хүмүүсийг цагаа бидэнд зориулдаг болгосон бэ гэвэл, маш энгийн, шинжлэх ухааныг зугаатай болгох л хэрэгтэй” гэж Лин ярьсан байна.
Тэрбээр таван жил орчмын өмнө жинхэнэ хайгуул шинжилгээний ангитай холбоотой байж болох онлайн-хайгуул шинжилгээний анги байгуулах тухай бодож эхэлжээ. Тэр үед Amazon.com сайт Mechanical Turk булангаа нээсэн нь оролцогчдод сайтад зориулсан цагийнхаа төлөөсөнд бага зэргийн төлбөр авах боломж олгож байв.
Интернэт сонирхогчдын сонирхлыг урамшуулалтай санал төдийгүй, тэдний дур хүсэл татдаг гэж Лин үзэж байна. “Хүмүүс Монголын археологийн тухай мэдэхийг их хүсдэг. Тэд материалыг судлаад, дэлхийн энэ хэсэгт болж буй бүхэнтэй холбоотой болохоо ойлгож эхэлдэг” гэж тэрбээр ярьжээ.
Valley of the Khans сайтад бүртгүүлсэн сайн дурынхан судлаач болж, дүрс болгоныг шимтэн судалж, энэ “тоглоомдоо” умбадаг байна. Ингэхдээ тэд жирийн тоглоомоос илүү чухал ач холбогдолтой ажлаа гүйцэтгэж чаддаг.
“Тийм “судалгаа” музей үзсэнээс ч илүү таалагддаг. Би Чингис хаан болон Монголын соёлын тухай нэлээд хэдэн ном цуглуулсан, хэдийгээр би тус улсад огт очиж үзээгүй ч энэ бүхэн миний сэтгэлийг их хөдөлгөдөг” гэж АНУ-ын Коннектикутын 24 настай оршин суугч Аллисон Шефрик ярьсан байна.
Ерөнхий онолоор бол Чингис хаан Тэмүүжин /ойролцоогоор 1155 онд мэндэлж, 1227 оны наймдугаар сарын 25-нд таалал төгссөн/ нэгдсэн Монгол Улсыг үүсгэн байгуулагч, цэргийн жанжин. 1204 онд Чингис хаан эрх мэдлийн төлөө тэмцэлд гол өрсөлдөгчдөө хүйс тэмтэрч, өргөн уудам нутаг дэвсгэрийг эзэлж, тархай бутархай олон омог аймгийг нэгтгэн удирджээ. 1206 онд омог аймгуудын удирдагчдын хуралдай болж, тэрбээр их хаанаар өргөмжлөгдөж, “Чингис хаан” /тюрк хэлний “тенгиз” гэсэн үгнээс гаралтай далай, тэнгис гэсэн утгатай үг/ гэсэн цолтой болсон байна. Чингис хааны үйл ажиллагаа дэлхийн бусад байлдан дагуулагчдаас /Александр Македонский, Тимур, Наполеон/ хамаагүй “баттай” үр дүнтэйд тооцогддог аж.
Гэхдээ 800 жилийн өмнө болсон түүхэн үйл явдлын явцыг өөрөөр үнэлж дүгнэсэн нь бий. Зохиолч-түүхч Г.Н.Носовский болон А.Т.Фоменко нарын үзэж буйгаар, Татар-Монголын дарлал болон Чингис хааны байлдан дагуулал Оросоос гаралтай ажиллагаа байсан. Гэхдээ ХIII зуунд бус, арай хожуу XIY зуунд энэ үйл явдал болжээ. Тэдний нотолж буйгаар бол, хэдэн мянган километрийн цаана байгаа омог аймгийг байлдан дагуулах нь Европын түүхэнд байгаагүй зүйл биш аж. “Чингис хаан өөрөө Византын хааны ордны төлөөлөгч, Владимир болон Ростовт эрх барьж байсан хүн. Өөрөөр хэлбэл, Чингис хаан бол Оросын хаан” гэж Носовский, Фоменко нар үзэж байна гэж km.ru сайтад мэдээлжээ.
З.Амгалан /МОНЦАМЭ/

No comments:
Post a Comment
,,,