Monday, April 18, 2011

Мөнгөн тэмдэгт


Мөнгөн тэмдэгт бол Монгол улсын тусгаар тогтнолын нэг баталгаа мөн. Монгол туургатан дээр үеэс мөнгөн тэмдэгтийг хэрэглэж байв. Жишээ нь: Хүннү нар ХТӨ III зууны үед "Зүүн үзүүрт хутган мөнгө" Чингэс хаан 1206 онд Монголын тулгар төр улсыг байгуулж дараа нь мөнгөн зоосыг цутган гаргасан нь "Морь унаж сэлэм барьсан хүний хөрөгтэй зоос" байв. Чингэс хаан зарлиг буулган Афганистанд нүүрэн талдаа "үнэн өлзийт ерөнхий өрлөг жанжин" нөгөө талдаа "Туйлын дээд Чингэс хаан" хэмээсэн араб үгтэй мөнгөн зоосыг цутгуулан гүйлгээнд оруулсан байна. 1226-1227 онд "Мөнгө Чингэс" "Чингэс хаан" гэсэн үсэгтэй "Сүхэс" нэртэй олон төрлийн мөнгөн зоосыг гаргажээ.
Улаан гахай жил буюу амьдралынхаа сүүлчийн жилд анх удаа цаасан мөнгө хэвлэн гаргажээ. Түүнийг залгамжлагчид, хөвгүүд нь хаан эцгийн гэрээсэлсэн ёсоор захирч байсан улс орныхоо дотор таваар мөнгийг цаашид боловсруулан хөгжүүлсээр иржээ. 1236 оны 1 сараас эхлэн Өгөөдэй хааны зарлигаар 1 нэгж нь 1 лан мөнгөтэй тэнцэх ханштай 5 түмэн нэгж цаасан мөнгийг хэвлэн гаргажээ. 1251 онд Мөнх хаан шинэ цаасан тэмдэгт гаргажээ. Ардын хувьсгалын өмнө манайд мөнгөний оронд таван хошуу мал, хадаг цай, арьс шир, цагаан мөнгө зэрэг эд бараа, Орос, Хятад, Америк, Англи улсын мөнгөн тэмдэгт бутархай мөнгийг худалдаа наймаанд хэрэглэж байв.
1924-6-2нд үндэсний банк байгуулж, улмаар үндэсний мөнгөн тэмдгийг бий болгож түүнийгээ "төгрөг" гэж нэрлэжээ. 1925-12-9нд 200 100 төгрөгийг гүйлгээнд гаргажээ. 1955 онд бүх бичиг тоог Кирилл үсгээр хэвлэж, 3 төгрөгийн дэвсгэртийг гаргах болов. 1966 онд төгрөгийн ханшийг өөрчлөхгүйгээр дэвсгэрт бүрийн хэмжээнд хэрэглэхэд тохиромжтой болгон жижгэрүүлж, өнгө зураг урлалыг нь өөрчилсөн. 1992 оноос өмнө гүйлгээнд хэрэглэж байсан төгрөгийг гүйлгээнээс гаргав. Харин зоосон мөнгийг 1925, 1937, 1945, 1959, 1970 онд үйлдвэрлэн гаргав. 1990-д оноос хойш мөнгөн тэмдэгтийг дэлхийн хэмжээнд хүргэхийн тулд шинэчлэв. Шинээр 1-т, 10-т, 20-т, Сүхбаатарын зурагтай 100-т, Чингэс хааны зурагтай 500-т, 1000-т 5000-т, 10000-т, 20000-тыг гаргаж 20, 50, 100, 200-тын зоосон мөнгийг гүйлгээнд гаргав.

No comments:

Post a Comment

,,,