Нэгдэх өдөр: Улаанбаатар хотоос өглөө 9 цагт гарч “Цонжин Болдог”-ийг үзнэ. Тус цогцолбор нь Чингис хааны аварга том морьт хөшөө бөгөөд суурийн барилгатайгаа хамт 40 метр өндөр юм. Цогцолбор дотор уран зургийн галерей, Хүннүгийн олдвор бүхий музей, ресторан, бэлэг дурсгалын дэлгүүр үйлчилгээний байгууллагууд байдаг. Аялал цааш үргэлжлэн Багануур хотод өдрийн хоолоо зооглоод цааш явж Их Монгол улсын томоохон хуралдаан чуулган болж байсан Хар зүрхний хөх нуурыг үзэж сонирхоно. Энэ өдөр Хар зүрхний хөх нуурын орчим жуулчны баазад хоноглоно.
Хоёрдахь өдөр: Өглөө цайгаа уусны дараа цааш аяллаа үргэлжлүүлэн Балдан Бэрээвэн хийдийг үзнэ. Бэрээвэн хийд нь 8000 орчим ламтай халх Монголын зүүн талын жигүүрийн шашин номын томоохон төв байсан юм. Өдрийн хоолоо хээрээр зооглосны дараа аялал үргэлжлэн Киданы үед холбогдох Өглөгчийн хэрэмийг үзэж сониорхоно. Өглөгчийн хэрмийг нь нутгийн ард түмэн Ихсийн газар хэмээн нэрлэдэг ба тус газарт Чингис хаан нутагладаг байсан хэмээн дээдлэн хүндэлдэг газар юм. Орой нь Өглөгчийн хэрэм жуулчны баазад хоноглоно.
Гуравдахь өдөр: Өглөө цайгаа уусны дараа цааш аялал үргэлжлэн Онон голоор завиар явна. Онон гол нь Монголын нутгаар 298 км урсдаг ба 1026 онд Чингис хааныг Их Монгол улсын хаанд өргөмжлөх хуралдаа Онон голын хөвөөн дээр болж байжээ. Өдрийн зоогоо Онон голын хөвөөн дээр зооглон цааш Биндэрийн овоо, Рашаан хадны дурсгалтай танилцаад орой нь баазад хоноглоно.
Дөрөвдэх өдөр: Энэ өдөр өглөө эртлэн босож цайгаа уугаад цааш аяллаа үргэлжлүүлэн Бат-эрдэнэ аваргын төрсөн Өмнөдэлгэр сумаар явж өдрийн хоолоо Жаргалтхаан дээр зооглоод цааш явж Аварга тосон рашаан сувилал дээр очно. Энд та шавар эмчилгээ хийлгэж, саунд сууж, иллэг хийлгэн алжаалаа тайлах болно. Энэ өдөр Аварга тосон дээр хоноглоно.
Тавдахь өдөр: Аварга тосон дээр өглөөний цайгаа уугаад цааш аяллаа үргэлжлүүлэн Чойрын богд уулыг үзэж сонирхоно. Чойрын богд уул нь халхын 3 өндөрлөгийн нэг хэмээн яригддаг ба байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар юм. Өдрийн хоолоо хээрээр зооглоод орой нь Говьсүмбэр аймгийн төв Чойр хотод хоноглоно.
Зургаадахь өдөр: Өглөөний цайгаа уусны дараа аяллаа үргэлжлүүлэн явж өдрийн хоолоо Айраг сумын төв дээр зооглоод цааш явж Дорноговь аймгийн төв Сайншанд дээр очно. Сайншанд хотыг нь аж үйлдвэрийн цогцолбор болгохоор төлөвлөж байгаа юм. Сайншанд нь дотроо Өвөршанд, төмөр замын район буюу Аршанд хэмээн хуваагддаг юм. Тус өдөр Сайншанд хотын ойролцоо гэр баазад хоноглоно.
Долоо дахь өдөр: Өглөөний цайгаа уусны дараа аяллаа үргэлжлүүлэн Хамрын хийд, Хүслийн уулыг үзэж сонирхоно. Хамрын хийд нь говийн догшин хутагт Данзанравжаа байгуулсан хийд бөгөөд дэлхийн энергийн төв гэдгээрээ алдартай юм. Өдрийн хоолоо Хамрийн хийд дээр зооглоод цааш явж Хүслийн ууланд очно. Хүслийн уулан дээр нь зөвхөн эрэгтэй хүмүүс гарч хүслээ даатгадаг тахилгатай уул бөгөөд нутгийн ард түмний тахин шүтдэг газар юм. Орой нь Сайншанд хотод буцан ирж Сайншанд Улаанбаатарын галт тэргэнд суун Улаанбаатар руу явна.
Наймдахь өдөр: Өглөө 8 цаг 30 мин төмөр замын вокзал дээр ирснээр аялал өндөрлөнө.
Тайлбар:
Аяллын төлбөрт багтсан зүйлс: Аяллын турш үйлчлэх машин, жолооч, шатахууны үнэ, өглөө өдөр оройн хоол, аяллын хөтөч тайлбарлагч, ТХГН-гт орох хураамж, аяллын тоног хэрэгсэл, цэвэр ус
Хүүхдийн хөнгөлөлт:
· 2 нас хүртэл бүтэн чөлөөлнө
· 3 – 8 нас хүртэл 40% хөнгөлнө
· 9 – 12 нас хүртэл 20% хөнгөлнө
Бүртгэл явагдах хугацаа: 2011 оны 4 сарын 1-ээс 7 сарын 1 хүртэл
Бүртгэлийг доорх хаягаар хүлээн авч байна
(+976) 11 354 662 | |
(+976) 11 354 663 | |
ta buhnii ajild amjilt husie
ReplyDeletemongoliin ayalal juulchlalliig hamtda hugjuultsgeey
hi ayalaliin hutulbur dawguie bolson bnaa ta buhniig ayalaarai gej helmeer bna za amjilt
ReplyDelete