“БИ МОНГОЛ ХҮН” Амралт-Танин Мэдэхүйн Аялал-2011
“Сайн байцгаана уу? Хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй та бүхнийгээ эх орныхоо агуу их түүх соёл, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, Монгол хүний язгуур оршихуй, түүний цаад үндэс соёлыг судлах амралт-танин мэдэхүйн аялалд урьж байна. Миний бие гадаадад чамгүй олон жил суралцаж байхдаа Монгол орныхоо талаар бодит мэдээлэлээр байнга дутагдахын хамт дэлхийн улс болгонд амьдарч буй Монголчууд, ялангуяа үр хүүхдүүд нь Монгол хэл, соёлоо аажмаар мартан өөрчлөгдөж буйд үргэлж санаа зовж явдаг байлаа.
