Тус сувилал нь анх 1969 онд байгуулагдсан ба1992 оноос ЭМЯ-нд харьяалагдаж улсын хэмжээний үйлчилгээтэй сувилал болсон байна. Хувьчлагдахаасаа өмнөх жилүүдэд арьсны харшил судлалын төвтэй нягт уялдаа холбоотой ажиллаж арьс, харшлын бүхий л төрлийн өвчнийг эмчлэх клиник сувилгааны эмнэлэгтэй жилдээ 2000 гаран хүнд үйлчилдэг. Байгуулагдсанаасаа хойш 37 жил үйл ажиллагаа явуулахдаа 100000 гаран хүнийг эмчлэн сувилсан.
Аварга тосон рашаан сувилал нь Монгол түмний буурал түүхийн алтан хуудаснаа мөнхөд
бичигдсэн түүхэн үйл явдал, түүхт газар, түүх соёлын олон мянган баталгааг агуулсан үнэлж баршгүй түүхийн дурсгалт газарт тооцогддог “Хэрлэнгийн хөдөө арал” гэж алдаршсан эртний өлгий нутагт байрладаг нь онцлог давуу талтай юм.
Эмнэлгийн үндсэн үйлчилгээ
  • Дотрын кабинет
  • Мэдрэлийн кабинет
  • Арьсны кабинет
  • Физик эмчилгээний кабинет
  • Массаж эмчилгээ
  • Шавар эмчилгээний тасаг
  • Биеийн тамир эмчилгээний кабинет
Нэмэлт эмчилгээ
  • Рашаан нууранд эмчийн зааврын дагуу орох
  • Дотор эрхтэний рашаан болох Аурга рашааныг өдөрт 2 удаа шинээр уух
  • Эмчилгээний шаврын ордныхоо дэргэд байдаг учир шаврыг од гаригийн зөв нөлөөллийн үед авч тээвэрлэлтгүйгээр цаг хугацаанд нь шинээр тавих, ороолт хийх, шавар ваннанд оруулах эмчилгээ хийдэг тул үр дүнтэй байдаг.
  • Эмчилгээний шавар дээр тогтсон жинхэнэ давст нуурын эргийн элс, нуурын усны хаялаг, шаврын холимог, эгц тусгалтай нарны илч зэргээс анагаах чанартай болсон байдаг. Эмчийн зааврын дагуу элсээр бигнүүр тавих, хужирт элсэн дээгүүр хөл нүцгэн явах зэргээр эмчилгээндээ ашигладаг.
  • Рашаан нуурын эргийн агаарын бичил орчин нь бас нэг төрлийн эмчилгээ болно.
  • Зуны дулаан улиралд рашаан нуурын усны ууршилттай агаарын бичил орчин бий болдог нь сүүлийн үед дэлхий нийтийн эмчилгээний практикт хэрэглэх болсон “давсан агуйн” үйлчилгээг тодорхоы хэмжээгээр үзүүдэг.
Сувилалын өвчний заалтууд
  • Төрөл бүрийн арьсны өвчнүүд, харшил
  • Хордлогын нөлөөлөлтэй өвчин
  • Мэдрэлийн системийн өвчнүүд
  • Бөөр, нуруу, эмэгтэйчүүдийн өвчин
  • Элэг цөс, нойр булчирхай
  • Нарийн бүдүүн гэдэсний шархлаа зэрэг өвчний архаг үе
  • Гэмтэл бэртлийн дараах үе, ангина, үе мөчний архаг үед манай рашаан онцгой үр нөлөөтэй.
Байгалийн эмчилгээний хүчин зүйлүүд
Олон зууны турш ардын эмчилгээний нэгэн төрөл болсон рашаан ус, анагаах шаврыг МЭӨ 7 зууны үеэс хүн төрөлхтөн эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Рашаан ус, шавар эмчилгээний эхний үед булчингийн агшилт суларч тамир доройтож байгаа мэт боловч курс эмчилгээний төгсгөлд булчингийн агшилт хүчтэй болж биеийн ерөнхий байдал сайжирдаг. Мөн арьсны мэдрэхүй сайжирч, цусны судлуудын тонус нэмэгдэж, урсгал мэдрэлийн цочрол багасдаг. Байгалийн хүчин зүйлийн эмчилгээ биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлж цусан дахь залгиур эсийн чадварыг нэмэгдүүлдэг. Мөн бие махбодын хэт мэдрэг чанарыг бууруулдагийг туршлагаар тогтоожээ. Шавар эмчилгээ нь судасны системд онцгой нөлөөтэй.
Анагаах шавар
Эмчилгээний шавар нь байгалийн хүчин зүйлүүдийн нөлөөгөөр тогтдог ус, эрдэс, шаварлаг эрдэс, органик бодисуудаас тогтох нэгэн төрлийн ашигт малтмал бөгөөд байгалийн янз бүрийн нөхцөлд төрөл бүрийн физик-химийн процесс ба бичил биетний амьдралын үйл ажиллагааны дүнд тунамал комплекс бүтээгдэхүүн байдлаар үүсдэг. Эмчилгээний шавар нь дулаан физик чанар, биологийн идэвхэт бодисыг агуулсан орган-эрдэсийн бүрэлдэхүүн, төмөр, зэс, хөнгөн цагаан, кобальтын ислүүд, аминхүчлүүд, нүүрс устөрөгчид, хүхэрт устөрөгч, азот, даавар, антибиотик, витамин зэрэг төгс нэгдлүүдийнхээ ачаар эмчилгээний шинж чанартай болдог. Эмчилгээний шавар нь нянгийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Аваргатосонгийн анагаах шавар нь 12.851 г/л эрдэсжилтын агуулгатай. РН – 9.7 уусмалын орчин байгаа нь тогтоогдсон.
Эмчилгээний шаврын нэг онцлог нь өөрт агуулагддаг бичил биетийнхээ амьдралын үйл ажиллагааны дүнд биологийн процесс явагддагт оршино. Иймээс байгальд өөрт нь “Хүн-байгаль” хоёрын тэнцвэрийг хадгалж байх “Ид шид” байдаг аж.
Амралт чөлөөт цаг зөв өнгөрүүлэх
  • Гоо сайхны төв – тохилог саун, джакуза ванн, халуун ус, гоо сайхан, иллэг массажаар үйлчилнэ.
  • Караоке их гэр бар – караоке дуулж бүжиглэж бараар үйлчлүүлнэ.
  • Снукер билльярд – снукер болон пүүл билльярдтай тохилог өрөөнд тоглох боломжтой
  • Тоглоомын цогцолбор – энд агаарт билльярд тоглож, мини гольфын талбай дээр гольф тоглоход суралцаж, усан оргилуур тойрон сууж хөгжим сонсож, саравчинд шатар даам хөзөр тоглох боломжтой
  • Диско клуб – Диско бүжиг, кино үзвэр, урлагийн тоглолт, нийтийн зурагтаар үйлчилж билльярд, ширээний теннис тоглоно.
  • Байгалийн ресторан – Сувиллын ногоон төглийн модон дунд усан оргилуур тойрон сууж, өдөр шөнийн алинд ч захиалгат хоол ундаагаар үйлчлүүлж, хөгжим сонсож, бүжиглэж болно.
Эх сурвалж: www.enhbaatar.dot.mn