Monday, May 16, 2011

Тэрэлж - Гачуурт усан аялал

Урин дулаан цаг ирж хүн бүхэн л амралт зугаалгаа төлөвлөж буй байх. Харин та бүхэнд сонордуулахад манай хамт олон өнгөрсөн амралтын өдөр байгууллагын хамт олноороо сургалтын таниулах усан аялал хийгээд ирлээ. Таниулах усан аяллын сургалтыг УБИС-ын багш магистр Б.Булганбаяр, усан аяллын мэргэжлийн хөтөч Д.Мэндбаяр нар явууллаа. Тус аялалд 2 рафт, 1 каяак завьтай нийт 30 гаруй хүний бүрэлдхүүнтэй оролцож Тэрэлжийн модон гүйрнээс Гачуурт хүртэл 25 км завиар, Гачууртаас Улаанбаатар хот өөрийн оффис хүртэл дугуйгаар аяллаад ирлээ.


Wednesday, May 11, 2011

"БИ МОНГОЛ ХҮН" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА


     “Би Монгол Хүн-2011”
Танин Мэдэхүй-Амралтын Аялал
“Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон” Д.Нацагдорж

Зорилго: Эх нутгийнхаа үлгэр домог мэт түүхэн дурсгалт газрууд, диваажин гэмээр байгалийн хосгүй гайхамшигууд, дэлхийд данстай соёлын өвүүд, өвөг дээдсийн шүтээн газруудаар гадаад улс оронд амьдран сууж буй Монголчуудаа аялуулж, төрөлх нутгаа дахин нэг таних, Монгол хүнийхээ үнэ цэнийг баталгаажуулах, үр хүүхдүүддээ эх орноо бодитоор нь харуулах, домог түүх, утга санааг нь таниулах, таван мэдрэхүйгээр нь аялуулж хоорондоо харилцан холбоо тогтооход оршино.       

Sunday, May 1, 2011

Гурван давхар байшинтай тэнцэх "Шүтээн"морин хуурыг бүтээж байна


Геннисийн номд бүртгэгдэхээр том хэмжээтэй "Шүтээн" морин хуурыг урлаж байна. Энэхүү морин хуурыг сийлбэрч, уран барималч Э.Отгонбаатар бүтээж байгаа бөгөөд уг морин хуурын өндөр нь 10 метр,өргөн нь 2,8 метр байх юм байна. Үндсэндээ хуур  гурван давхар байшинтай дүйцэж байгаа аж. "Шүтээн"хуурын татлага нь гэхэд 7 метрийн урттай ,60 орчин килограмм юм байна . Ерөнхийдөө хуурыг угсрахад бэлэн болсон бөгөөд одоо сийлбэр ажил нь л үлдээд байгаа ажээ.