Tuesday, April 19, 2011

Гадаадад ажиллах хүч илгээх төвийг татан буулгажээ


Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын харъяа байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөн өчигдөр эхэллээ.
Энэ үеэр НХХ-ийн сайд Т.Ганди халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүдийн мэдлэг, чадавх муу байгааг шүүмжлэв. Зөвлөлгөөний үеэр хөдөлмөр эрхлэлтэд тушаа болсон 31 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болсныг дурдсан юм.
Түүнээс гадна Гадаадад ажиллах хүч илгээх төвийг татан буулгаж, Хөдөлмөр, халамжийн хэлтсүүдэд гадаадад ажиллах квот хуваарилах эрх олгох болсноо зарлав.
Шинээр бий болгох ажлын байрыг иргэдийн боловсрол, боловсролтой хэрнээ ажилгүй, хөдөөнөөс хотод шилжин ирж байгаа, хагас өдөр ажиллах хүсэлтэй гэх мэтээр иргэдийн нөхцөлд тохируулж, хөдөлмөр, халамж хослуулан бий болгох гэнэ.
Энэ сарын сүүлчээр орон нутагт Ажлын хэсэг ажиллуулж, иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл өгөхөөр болжээ.


Эх сурвалж: Zaluu.com


No comments:

Post a Comment

,,,