Tuesday, April 19, 2011

“Дэлхийг гайхуулсан Монгол орон” аяллын хөтөлбөр



Дэлхийг гайхуулсан Монгол орон” аяллын хөтөлбөр: Улаанбаатар –Бага газрын чулуу – Цагаан суварга – Говь Мираж –  Ёлын ам, Мухар шивэрт – Баянзаг – Онги – Хархорин – Улаанбаатар



Нэгдэх өдөр: Улаанбаатар хотоос өглөө 9 цагт гарч Бага газрын чулуу байгалийн үзэсгэлэнт газрыг үзэж сонирхоно. Өдрийн хоолоо замын цайны газарт  зооглоно. Бага газрын чулуу нь 300 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Сөдөтийн ам хэмээх улиасан шугуйтай хавцал, Жаргалантын агуй, нүдний рашаан, Тахилгын хавцал, гэр хад, Хүннүгийн үеийн булш гээд үзэж сонирхох зүйлс олонтой. Орой нь Бага газрын чулууны орчим жуулчны баазад хоноглоно.

Хоёрдахь өдөр: Өглөөний цайгаа уусны дараа аяллаа үргэлжлүүлэн говийн нутгаар аялан өдрийн хоолоо Мандалговьд зооглоод цааш явж Цагаан суварга дээр очно. Цагаан суварга нь эртний далайн ёроолын давхарга бөгөөд он цагийн явцад салхи, усны нөлөөгөөр эвдэрч алсаас харахад суварга мэт харагддаг мөргөцөгийн өндөр нь 30 орчим метр бөгөөд 400-д метр үргэлжилнэ. Оройдоо жуулчны баазад очиж хоноглоно.

Гуравдахь өдөр: Өглөөний цайны дараа аялал цааш үргэлжлэн Өмнөговь аймгийн нутгаар явж Говь-Мираж жуулчны бааз дээр очно.

Дөрөвдэх өдөр: Өглөө эртлэн босож цайгаа уусны дараа Ёлын ам, Мухар шивэртийг үзэж сонирхоно. Жилийн 4 улиралд мөстэй байдаг горхи байдаг боловч сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлаас болоод ихээхэн хайлдаг болсон, зөвхөн ази тивд л байдаг ёл шувуу энд байдаг. Өдрийн хоолоо Даланзадгад хотод зооглоод буцаж Говь-Мираж жуулчны бааз дээр очиж хононо.

Тавдахь өдөр: Өглөөний цайгаа уугаад аялалдаа гарч Баянзагыг үзэж сонирхоно. Тэртээ 60 сая жилийн өмнө амьдарч байсан аварга үлэг гүрвэлийн чулуужсан яс, өндөг гээд ховор сайхан олдвор бүхий газар юм. Эндээс та нар жаргахыг харах үед дүрэлзэн асаж буй гал мэт сэтгэгдлийг төрүүлдэг юм. Тэс өдөр Баянзагийн орчим баазад хоноглоно.

Зургаа дахь өдөр: Баянзаг дээр өглөөний цайгаа уугаад Онгийн хийд рүү хүлгийн жолоо зална. Өдрийн хоолоо замдаа хээр зооглоно. Онгийн хийд нь 300 гаруй жилийн тэртээ баригдсан төдийгүй шашин номын том төв болж байсан газар юм. Онги гол зундаа тасраагүй бол хийдийн урдуур урсах голыг харахад үнэхээр гайхалтай. Онгийн хийдийн орчим жуулчны баазад хоноглоно.

Долоо дахь өдөр: Өглөөний цайгаа уугаад аяллаа үргэлжлүүлэн явж өдрийн хоолоо Арвайхээр хотод зооглоод  Монголын эртний нийслэл Хархорин хотын туурь  Эрдэнэ зуу хийдийг  үзэж сонирхоно. Орой нь жуулчны баазад хоноглоно.

Наймдахь өдөр: Хархориноос хөдөлж өдрийн хоолоо Элсэн тасархайд зооглоод оройдоо Улаанбаатар хотод ирснээр аялал өндөрлөнө. 
 


Тайлбар:
Аяллын төлбөрт багтсан зүйлс: Аяллын турш үйлчлэх машин, жолооч, шатахууны үнэ, өглөө өдөр оройн хоол, аяллын хөтөч тайлбарлагч, ТХГН-гт орох хураамж, аяллын тоног хэрэгсэл, цэвэр ус

Хүүхдийн хөнгөлөлт:
·         2 нас хүртэл бүтэн чөлөөлнө
·         3 – 8 нас хүртэл 40% хөнгөлнө
·         9 – 12 нас хүртэл 20% хөнгөлнө


Бүртгэл явагдах хугацаа: 2011 оны 4 сарын 1-ээс 7 сарын 1 хүртэл

Бүртгэлийг доорх хаягаар хүлээн авч байна

(+976) 11 354 662
(+976) 11 354 663






No comments:

Post a Comment

,,,