Monday, May 16, 2011

Тэрэлж - Гачуурт усан аялал

Урин дулаан цаг ирж хүн бүхэн л амралт зугаалгаа төлөвлөж буй байх. Харин та бүхэнд сонордуулахад манай хамт олон өнгөрсөн амралтын өдөр байгууллагын хамт олноороо сургалтын таниулах усан аялал хийгээд ирлээ. Таниулах усан аяллын сургалтыг УБИС-ын багш магистр Б.Булганбаяр, усан аяллын мэргэжлийн хөтөч Д.Мэндбаяр нар явууллаа. Тус аялалд 2 рафт, 1 каяак завьтай нийт 30 гаруй хүний бүрэлдхүүнтэй оролцож Тэрэлжийн модон гүйрнээс Гачуурт хүртэл 25 км завиар, Гачууртаас Улаанбаатар хот өөрийн оффис хүртэл дугуйгаар аяллаад ирлээ.


Wednesday, May 11, 2011

"БИ МОНГОЛ ХҮН" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА


     “Би Монгол Хүн-2011”
Танин Мэдэхүй-Амралтын Аялал
“Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон” Д.Нацагдорж

Зорилго: Эх нутгийнхаа үлгэр домог мэт түүхэн дурсгалт газрууд, диваажин гэмээр байгалийн хосгүй гайхамшигууд, дэлхийд данстай соёлын өвүүд, өвөг дээдсийн шүтээн газруудаар гадаад улс оронд амьдран сууж буй Монголчуудаа аялуулж, төрөлх нутгаа дахин нэг таних, Монгол хүнийхээ үнэ цэнийг баталгаажуулах, үр хүүхдүүддээ эх орноо бодитоор нь харуулах, домог түүх, утга санааг нь таниулах, таван мэдрэхүйгээр нь аялуулж хоорондоо харилцан холбоо тогтооход оршино.       

Sunday, May 1, 2011

Гурван давхар байшинтай тэнцэх "Шүтээн"морин хуурыг бүтээж байна


Геннисийн номд бүртгэгдэхээр том хэмжээтэй "Шүтээн" морин хуурыг урлаж байна. Энэхүү морин хуурыг сийлбэрч, уран барималч Э.Отгонбаатар бүтээж байгаа бөгөөд уг морин хуурын өндөр нь 10 метр,өргөн нь 2,8 метр байх юм байна. Үндсэндээ хуур  гурван давхар байшинтай дүйцэж байгаа аж. "Шүтээн"хуурын татлага нь гэхэд 7 метрийн урттай ,60 орчин килограмм юм байна . Ерөнхийдөө хуурыг угсрахад бэлэн болсон бөгөөд одоо сийлбэр ажил нь л үлдээд байгаа ажээ.

Wednesday, April 20, 2011

Монгол Улсын Төрийн дуулал


Үг. Ц.Дамдинсүрэн
Ая. Л.Мөрдорж Б.Дамдинсүрэн

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжин үүрд мөнхөжнө.
Хамаг дэлхийн шудрага улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаарай
Хайртай монгол орноо мандуулая
Өндөр төрийн минь сүлд нь эвээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая.
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжилийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай.

Хатан туулын домог

Тэнгэрийн хаан гурван сайхан охинтой юмсанжээ. Том охин нь Хэрлэн, дунд охин нь Онон, бана охин нь Туул гэдэг нэртэй байжээ. Охид өсөж хүнтэй суух болход эцэг нь Оногоо Номхондалай гэдэг харь нутгийн залууд, Хэрлэнгээ мөн харь нутгийн Далайнуур гэдэг залууд эхнэр болгожээ. Харин бага охин Туул нь нутагтаа хоцорсон бөгөөд 2 том охин нь хаан эцэгээ эргэж харалгүй хол гадаадад одсон тул насаараа нутагдаа эргэж битгий ир гэж хаан аав нь тэрсэлжээ.  Ингээд Хэрлэн, Онон мөрнүүд гадагшаа урсгалтай, Туул маань дотороо л урсдаг болсон гэнэ.


Тэмээн сүүл буюу Олгой хорхойн домог

Говийнхны дунд нэгэн домог яригддаг. Тэр нь Олгой хорхойн домог. Энэ хорхой элсэн доогуур гүрвэлзэн явдаг бөгөөд  түүнд уурганы үзүүрээр хүрэхэд л уургаар дамжин хүний гар цаашлаад бүх биеэр нь хор гүйж ногоороод амь насанд хүрдэг аюултай хорхойн тухай юм.
Гэвч эрдэмтэн, судлаачид уг амьтныг хайсаар 100 гаруй жил болсон ч өдгөө нэгийг ч олоогүй байна.  Харин 1920-иод оны эхээр Оросын эрдэмтэн Ефримов "Олгой хорхой" гэдэг зөгнөлт зохиол л бичиж байжээ.  Тэгэхээр Монголын говьд энэ айхтар хорхой байхгүй юм байна гэж ойлгож болох талтай. Гэвч говийнхон Олгой хорхойн домгоо ярьсаар, итгэсээр  бүр "энэ байна" гэж заадаг гэнэ.
Галбын говиор нутаглаж буй хүмүүсээс "Танай энд Олгой хорхой байна уу" гэхэд  тэд "Байна аа. Манай  ботгоны зэлний цаад хонхорхойд байгаа" гээд зааж өгдөг. Очоод үзэхээр тэмээн сүүл хэмээх могой байж байдаг" гэж хорь гаруй жил сээр нуруутан