Tuesday, April 12, 2011

Халуун элгэн нутаг дууны үг


Халуун элгэн нутаг

Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий минь

Цэцгийн шимийг тэтгэсэн
Цэнгэлийн хавар айлчилхад
Мөрөн гол нь дуугаа дуулж
Мөнх сарьдаг нь мишээдэг ээ

Сэрүүн салхи сэвсүүлсэн
Хацар нүүрийг илбэн байж
Сэтгэл дотрыг ариулсан
Халуун элгэн нутаг минь

Та бидний сэтгэл зүрхэнд үргэлж эгшиглэж байдаг
энэхүү дууг сонсохыг хүсвэл Mongolduu.com

1 comment:

,,,