Tuesday, April 12, 2011

Мэндчилгээ


“БИ МОНГОЛ ХҮН” Амралт-Танин Мэдэхүйн Аялал-2011




 “Сайн байцгаана уу?  Хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй та бүхнийгээ эх орныхоо агуу их түүх соёл, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, Монгол хүний язгуур оршихуй, түүний цаад үндэс соёлыг судлах амралт-танин мэдэхүйн аялалд урьж байна. Миний бие гадаадад чамгүй олон жил суралцаж байхдаа Монгол орныхоо талаар бодит мэдээлэлээр байнга дутагдахын хамт дэлхийн улс болгонд амьдарч буй Монголчууд, ялангуяа үр хүүхдүүд нь Монгол хэл, соёлоо аажмаар мартан өөрчлөгдөж буйд үргэлж санаа зовж явдаг байлаа. Хаана ч явсан Монголчууд бид эх орныхоо тухай ярьж, эргэцүүлж бас сэтгэл зовниж байдаг нь нууц биш билээ. Манай аяллын лого нь эх орноо үргэлж сэтгэл дотроо тээж явдаг Монгол хүний зүрх сэтгэлийг харуулахын зэрэгцээ улаан, хөх өнгөөр төрийн далбаагаа дүрсэлсэн юм. Тиймээс аялал маань Монгол орны хамгийн гайхамшигт газруудаас эхэлэх гэж байна. Эх орондоо зуны амралтаараа хүрэлцэн ирж амарч байх үед цаг хугацаа асар хурдан өнгөрдөг. Тиймээс бид ердөө 8 хоногт багтаан та бүхэнд зориулсан аялалаа боловсрууллаа. Хэрвээ та бүхэн хүсвэл өөрсдийн хүсэл сонирхолд нийцүүлэн аяллын хоног, хугацаа, сар өдрийг зохион байгуулж болно. Энэ тохиолдолд та өөрийн аяллын багийг бүрдүүлэх шаардлагатай болно. Манай аялалд гэр бүл найз нөхөд, ах дүүсээрээ хамрагдвал аялал илүү сонирхолтой болохын зэрэгцээ энэхүү аялалд оролцосноор хилийн чинадад амьдарч буй нутагт нэгт Монголууд нэг нэгэнтэйгээ холбогдож эх орноо хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ нэгтгэн дэлхийг хэрсэн нөхөрлөлийн сүлжээг хөгжүүлэхийг бид хүсч байгаагаа хэлмээр байна. Уг аяллын үйлчилгээг тус салбарт сүүлийн арван таван жил ажиллаж ирсэн туршлага, дэлхийн стандартад нийцүүлэн боловсруулсан өөрсдийн үйлчилгээндээ дулдуйдан аялалд шаардагдах хоол хүнс, тээвэр, хөтөч-тайлбарлагчаар хангахаар төлөвлөж байна. Элэг нэгт эрхэм таныг болон танай хамт олон гэр бүл найз нөхдийг бидний энэ саналыг дэмжин өөрсдийгөө болон үр хүүхдээ эх орноо танин мэдэж Монголоороо цэнэглэхийг уриалж байна. Мөн энэ талаар та бүхэн бидэнтэй хамтран ажиллахыг урьж байгааг хүлээн авна уу. Баярлалаа!”


   Аялал Жуулчлалын “Active & Adventure Tours Mongolia” 
                                 Компанийн ТУЗ-н дарга Д.Гантөмөр

6 comments:

  1. goy yum hiij baigaan baina amjilt husye

    ReplyDelete
  2. yostoi heregtei zuil bna mongol hun geed asia tsarai, ulaanbaataraasaa ch garch uzeegui gadaadad garchihsan huuhduud zaluuchuud bid mash ih talarhaj bna. yaj hamragdah uu?zun mongold ochij amrahdaa hamragdmaar bna

    ReplyDelete
  3. ih saihan ayalal boloh baih.

    ReplyDelete
  4. Uglugchiin herem ikh saikhan gazar..myangan udaa sonsokhoor neg udaa nudeer har gedeg mongol ug baidag daa

    ReplyDelete

,,,